Байршил
Зайсангийн бүс
Герман Монгол Пропертийз ХХК нь нийт 4,081.13 м2 талбайг хамарсан тансаг зэрэглэлийн орон сууцны хөгжүүлэлтийн төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төсөл нь “Герман Резиденс” нэртэй. Тус төсөл нь Улаанбаатар хотын өмнөд хэсэгт байрлах Зайсангийн үнэ цэнтэй бүсэд хэрэгжиж байна. Зайсангийн бүс нь тансаг зэрэглэлийн орон сууц хамгийн ихээр төвлөрдөг бүс бөгөөд энд Зайсангийн хөшөө, Соёмбот уул, Бурхан багшийн цогцолбор зэрэг түүхэн болон соёлын онцгой дурсгалууд оршдог. Судалгаагаар Зайсан нь орон сууц болон худалдаа, үйлчилгээний зориулалтын үнэлгээгээр хамгийн өндөр бүс гэж тодорхойлогдсон байна.